Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг"-т шилжсэнтэй холбогдуулан Хөвсгөл аймгийн Засаг даргын А/586 дугаар захирамжийн хүрээнд машинт болон явган эргүүл ажиллаж байна. Иргэдэд хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын 28 алба хаагч машинт болон явган эргүүлийн үүргийг гүйцэтгэж байна. Иргэд алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлж, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас уриалж байлаа.
Б.Гантуяа
| Мөрөн суманд машинт болон явган эргүүл ажиллаж байна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31