Хөвсгөл аймгийн Ханх сумын харьяат 34 настай эмэгтэй ОХУ-ын Тункен аймгаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг хилийн боомтоор орж ирж Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байна.
Тусгаарлалтын хугацаа дуусаж Эрүүл мэндийн сайдын "Ковид-19" цар тахлын үед тусламж үйлчилгээ үзүүлэх зөвлөмжийн дагуу төрөх дөхсөн эмэгтэйг Хөвсгөл аймгийн эмч нар гараас гарт шилжүүлэн авсан байна. Жирэмсэн эх энэ сарын 3-нд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа учраас өнөөдөр Ханх сум руу явууллаа гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ.
Б.Ганаа
| Тусгаарлалтад байсан эмэгтэй амаржиж эх хүүхдийн бие сайн байна |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31