Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас сум дундын эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвүүдийн 25 түргэн тусламжийн машины жолооч нарт "COVID-19" халдварын үеийн анхан шатны тусламж үзүүлэх сургалт зохион байгууллаа.
Энэ үеэр түргэн тусламжийн машины бэлэн байдал, халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах, жолооч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, яаралтай болон амилуулах суурь тусламж үзүүлэх мэдлэгийг олгох, чадавхжуулах зорилгоор онолын болон дадлага сургалтыг хамтатган хийсэн байна. Мөн түргэн тусламжийн машины бэлэн байдалд үзлэг хийж арга зүйн зөвлөгөө өгчээ. Хөдөө орон нутагт иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүргэхэд түргэн шуурхай үйлчлэх, "COVID-19" халдварын үед анхан шатны яаралтай тусламжийн үйлчилгээг хүргэх мэдлэгтэй болсон нь жолооч нар өмнө нь сонсож байгаагүй шинэ мэдлэг, мэдээлэл байлаа гэдгийг сургалтад оролцсон жолооч нар онцолж байлаа.

.Ганаа
| Эмнэлгийн жолооч нарт "COVID-19" халдварын үеийн тусламж үзүүлэх мэдлэг олгов |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих