Хөвсгөл аймгийн Онцгой комиссын даргын шийдвэрээр Цагаан-Уул суманд шуурхай ажлын баг ажиллаж Цагаан-Уул сумын иргэн Б-г 3 хүүхдийнх нь хамт сумын төвд, эхнэрийг Агар багт гэрт нь тусгаарласан. Тусгаарлалтын 6 хоногийн хугацаа өнөөдөр дуусаж хөл хориог өнөөдөр буулгалаа.
Тусгаарлалтын хугацаанд дээрх иргэдээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэнэ. Тус аймгийн Зооноз өвчин судлалын төвөөс тарваган тахлын голомт бүхий сумдад тандалт хийхэд Баянзүрх, Цагаан-Уулд тарваган тахлын голомт идэвхтэй эрсдэлтэй байгааг тогтоосон байна. Иймээс ард иргэдийг дээрх 2 сумаас болон голомт бүхий газруудаас тарвага агнахгүй, тарваганы түүхий эд эрхтэн, тулам худалдан авч хэрэглэхгүй байхыг Зооноз өвчин судлалын халдвар судлагч эмч Б.Баасандорж анхааруулж байлаа.
| Цагаан-Уул сумын тусгаарласан иргэдийн хөл хориог өнөөдөр буулгалаа |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих