Мөрөн хотын хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн ариутгалаа.
Мөрөн Хот тохижилт, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газрын тусгай зориулалтын 3 автомашинаар нийтийн эзэмшлийн 368 мянган мкв талбайд 123000л ариутгалын уусмал цацаж халдваргүйжүүлжээ. Мөн тусгай зориулалтын автомашин хүрэх боломжгүй цэгүүдэд гар аргаар буюу автомаксаар 16 ариутгагч 220 литр ариутгалын бодисоор ариутгал хийсэн байна.
Автомакс, тусгай зориулалтын машин тус бүрээс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар шинжилгээ авч, цацалт хийх явцад хяналт тавьж, Зооноз өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд ариутгагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Энэ үеэр Мөрөн хотын авто замыг 3 хэсэг болгон хувааж Цагдаагийн газрын 20 албан хаагч, Мөрөн сумын цэцэрлэгүүдийн 225 багш ажилтнууд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж хамтран ажилласан ажээ.
Б.Туяа
| Мөрөн хотын нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн ариутгалаа |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих