Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар энэ сарын 23-ны 02 цаг 10 минутад бүдүүн нарийн гэдэсний үхжиж цоорсон эмгэгтэй 7 сартай эрэгтэй хүүхэд Б-д яаралтай мэс заслыг орон нутагт амжилттай хийлээ.
Мэс заслыг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий мэс заслын тасгийн эрхлэгч Л.Ганбаяр эмчтэй холбогдон зөвлөгөө авч амжилттай хийсэн байна.
Мэс заслыг эмч Д.Эрдэнэбаатар ахлагчтай 8 эмч сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг хийж мэс засал 3 цаг 30 минут үргэлжилсэн байна. Өнөөдрийн байдлаар хүүхдийн биеийн байдал хүнд боловч тогтвортой эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа ажээ.

Б.Гантуяа
| 7 сартай хүүхдэд яаралтай мэс заслыг орон нутагт амжилттай хийлээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих