Хөвсгөл аймгийн Онцгой комиссоос шинэ төрлийн коронавирүсний халдвараас сэргийлэх зорилгоор шуурхай штабыг байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Иргэдийг олноор цуглахыг хориглосонтой холбогдуулан эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хуралдааныг цахимаар хийж хүнд өвчтэй, онош нь баталгаажсан байгаа шаардлагатай иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралдааныг цахимаар хийснээр онош нь баталгаажсан хүнд өвчтэй иргэд цаг алдалгүй төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна. Тус аймгийн хэмжээнд 5600 орчим иргэд хөдөлмөрийн чадвар алдалтаа тогтоолгосон байдаг бөгөөд сард 400-500 орчим иргэд эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хуралдаанаар ордог гэдгийг Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаЛ.Юмжирдулам хэлж байлаа.
Б.Ганаа
| Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хуралдааныг цахимаар хийнэ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих