Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газарт тус аймгийн Нахиа импекс компаниас 30 литр гар ариутгагч гель санитол хандивлалаа.
Шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байгаа энэ үед нийгмийн хариуцлагаа ухамсарлан бусдыгаа хошуучлан манлайлж ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө чин сэтгэлийн хандив өргөсөн Нахиа импекс компаний хамт олонд эрүүл мэндийн салбарын өмнөөс талархал илэрхийлье гэдгийг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр хэлж байлаа.
Тус аймгийн хэмжээнд гар ариутгагч сүүлийн үед хомсдсон байна. Аймгийн Эрүүл мэндийн газраас Нахиа импекс компаниас өгсөн гар ариутгагчаас Бүрэнтогтох суманд эхний ээлжинд 5 литрийг олгосон бөгөөд цаашид хамгийн их эрэлттэй газруудад өгөх ажээ.
Б.Ганаа
| Эрүүл мэндийн газарт 30 литр гар ариутгагч хандивлав |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих