Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өвөлжилт хүндэрсэн алслагдсан, цас зуд ихтэй, зам бартаатай, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ шуурхай үзүүлэхэд хүндрэлтэй болсон Цэцэрлэг, Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн пургон автомашин гардуулан өглөө.
Тус сумдын автомашин олон жил ашиглагдаж эвдрэл гэмтлийн улмаас иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон байна. Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн яаманд аймгийн Засаг дарга хүсэлт хүргүүлсний дагуу туулах чадвар сайтай тусгай тоноглол бүхий пургон автомашин олгосон байна. Цэцэрлэг, Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвүүд шинэ унаатай болсноор 2 сумын 10000 гаруй иргэд, отор нүүдлээр яваа малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, малчин иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

| Алслагдсан хоёр суманд түргэн тусламжийн автомашин гардууллаа |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих