Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Ж.Болдбаатар гэр бүлийн хамт газар тариалангийн салбарт 22 жил тасралтгүй ажиллаж байна. Тэрбээр сар шинийн босгон дээр Улсын аварга тариаланч болж шагналыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан орон нутгийн удирдлагуудын хамт гардуулан өглөө.
Ж.Болдбаатар 2 га газарт төмс, хүнсний ногоо, 60-100 м2 хүлэмжид нарийн ногоо, модны үрсэлгээ хийж өнгөрсөн онд зах зээлд нийлүүлсэн бөгөөд ямар нэгэн бордоогүй эрүүл хүнс хүргэхийг зорьдог гэдгийг онцолж байлаа.
Мөн 20 хүнийг түр болон байнгын ажлын байраар ханган ажилладаг төдийгүй олон иргэнд ногоо тарих арга ухааныг заан сургасан байна. Шавь нараас нь сумын аварга төрөн гарсан гэдгийг Улсын аварга тариаланч Ж.Болдбаатар бахархан хэлж байлаа.
Б.Ганаа
| Улсын аварга тариаланч Ж.Болдбаатар 20 хүнийг түр болон байнгын ажлын байраар хангаж байна |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих