Өнөөдөр аргын тооллын хоёрдугаар сарын 08. Даваа гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн хаврын тэргүүн Хар бар сарын давхарласан 7. Ангараг гараг. Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгэтэй, хар луу өдөр. Өдрийн наран 8 цаг 10 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотогох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.
| Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих