МҮХАҮТ-ын Хөвсгөл салбар танхимаас зохион байгуулдаг “Entrepreneur-2021” оны шилдэг бизнес эрхлэгчдийг шалгаруулах үйл ажиллагаа болж, "Хөвсгөл Тэвхэн" компани шилдгийн шилдгээр шалгарч, Гран при шагнал хүртлээ.
"Хөвсгөл Тэвхэн" ХХК 1996 онд гэр бүлийн 2 гишүүнтэй хүнсний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн бол өнөөдөр Эрхэс 1, Эрхэс 2, Тэвхэн гэсэн 3 том худалдааны төв болж өргөжин 100 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байгаа аж.
Тус компани нь хүнсний бараа бүтээгдэхүүний үндэсний шилдэг үйлдвэрлэгч болон импортлогч 40 гаруй компанийн Хөвсгөл аймаг дахь албан ёсны гэрээт борлуулагч болж, эрүүл ахуйн шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ үйлчилж байна.

Мөн энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшингийн гарын үсэг бүхий “Хөвсгөл аймгийн ХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр томилов” гэсэн батламжийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгаланд дарга Ж.Сарангэрэл гардуулан өглөө.
Б.Ганаа
| "Хөвсгөл Тэвхэн" компани Гран при шагнал хүртлээ |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих