Мөрөн сумын төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах зорилгоор 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөлийг улсын төсвийн 19.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барьж ашиглалтад орлоо.
Энэ өргөтгөлийг ашиглалтад оруулснаар сүүлийн хоёр жилд дулаан хангамжийн доголдлоос үүдэн хүндрэлтэй нөхцөлд байсан айл өрх, албан байгууллагуудын дулааны асуудал шийдэгдэж, иргэд ая тухтай, дулаан орчинд амьдрах нөхцөл бүрдлээ.
Хөвсгөл дулааны станц нь 9 дүгээр сарын 15-наас эхлэн Мөрөн сумын 3000 гаруй өрх, албан байгууллагыг дулааны эрчим хүчээр хангаж байна.
Өргөтгөлийн барилгын ажлыг "МЭЗ" ХХК гүйцэтгэж хүлээлгэн өглөө.

Б.Тамираа
| Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих