“Хөвсгөл аймаг аялал жуулчлалаа хөгжүүлэн уул уурхайгүй аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2020 он гэхэд хайгуулын лицензгүй болно” гэдгийг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхбаяр хэлэв.
Тус аймагт 2001-2009 онд ашигт малтмалын хайгуулын 246 лиценз олгогдсон бол 2009 оноос хойш олгоогүй байна. 2008 онд хамгийн их буюу 45 хайгуулын лиценз олгогдсон бол 2008 оноос өмнө хэзээ олгогдсон нь тодорхой бус 118 лиценз байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар нийт олгогдсон 246 лицензийн хугацаа дуусч цуцлагдсанаар 7 лиценз үлдсэн бөгөөд хамгийн сүүлчийн лицензийн хугацаа 2020 оны 4 сарын 20-нд дуусах аж. Хугацаа дуусаагүй байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл Цэцэрлэг суманд 2, Бүрэнтогтох сумын Бүрэнхааны фосфоритын талбайд 2, Нүүрстэйн аманд 1, Мөрөн суманд 1, Галт суманд 1 байгаа гэнэ.
Харин 2001-2017 оны хооронд Хөвсгөл аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөл 28 олгогдсоноос өнөөдрийн байдлаар 20 лиценз хугацаа дуусаагүй хүчин төгөлдөр байгаа ажээ. Тус аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэн уул уурхайгүй аймаг болох бодлого хэрэгжүүлж олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцлах, сунгахгүй байх, экологийн чухал ач холбогдолтой газруудаа орон нутгийн хамгаалалтад авахаар төлөвлөж байгаа ажээ.
| ХӨВСГӨЛ АЙМАГ 2020 ОН ГЭХЭД ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗГҮЙ БОЛНО |
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Галт суманд жишиг болохуйц 240 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо 2026-10-07 13:44:15
Сэтгэгдэл бичих