Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаан бургас багийн нутаг Ганц модны дух, Түнэл сумын Зуны гол, Навчилтай багийн нутаг Хамрын даваа зэрэг газруудад үүрэн холбооны дахин дамжуулах станц ашиглалтад орлоо.
Тус дахин дамжуулах станц ашиглалтад орсноор тухайн багийн иргэд төдийгүй тус бүс нутагт хамаарах алслагдсан сум, багийн малчин иргэд харилцаа холбооны сүлжээнд холбогдох боломж бүрдэж байгаа юм.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дахин дамжуулах станцыг барьжээ. Хөвсгөл аймагт өнгөрсөн жилүүдэд Харилцаа холбооны салбарт 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн байр, өндөр хурдны шилэн кабел, үүрэн холбооны 3G сүлжээ болон дахин дамжуулах станцуудыг барьж ашиглалтад оруулаад байгаа ажээ.
Б.Ганаа
| Түнэл, Жаргалант сумдад үүрэн холбооны дахин дамжуулах станц ашиглалтад орлоо |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих