“Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн Цайны газарт түрээсийн гэрээгээр
ажиллах тогооч сонгон шалгаруулах зар
Нийтлэг үндэслэл: “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн нийт ажилчид болон бусад иргэдэд чанартай хоол цайгаар үйлчлэх
Тавигдах шаардлага:
• Ажилчид нь тогооч мэргэжлийн үнэмлэхтэй байх
• Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, амт чанар сайтай хоол цай хийдэг байх.
• Хоолны цэс болон үнийн саналыг танилцуулах / Үнийг тохиролцох/
• Ажилчдын цайны цагийн хугацаанд болон бусад үед захиалсан хоол цайг тасралтгүй шуурхай гаргаж үйлчлэх
• Нягт нямбай, хариуцлагатай байж байгууллагын байр техник хэрэгсэл тоног төхөөрөмжийг ариг гамтай эзэмших, техник эд хогшлыг өөрийн буруугаас гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн тохиолдолд төлбөрийг барагдуулах
• Хувийн зохион байгуулалт сайтай, харилцааны өндөр соёлтой байх
• 3-аас доошгүй ажилчин байнгын ажиллах хүний нөөцтэй байх
• Цайны газарт тавигдах ариун цэвэр стандартын шаардлагыг хангасан байх
Сонирхсон иргэд, Аж ахуйн нэгж дээрх шаардлагыг хангасан тохиолдолд 2021 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 1400 цагаас өмнө дараах материалыг бүрдүүлж “Хөвсгөл дулааны станц” ТӨХК-ийн оффист бичиг хэрэгт хүлээлгэн өгөх. Үүнд:
• Цайны газар ажиллуулахыг хүссэн албан бичиг, хүсэлт
• Хоолны цэс болон үнийн санал /Нийтийн цайны газруудын жишгээр байх/
• Ажиллах хүн, хүчний мэргэжлийн үнэмлэх баримт бичиг
• Тухайн чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулснаа нотлох баримт бичиг, холбоо барих утасны дугаар
• Урд ажиллаж байсан байгууллагын хэрхэн ажиллаж байсан тухай тодорхойлолт
Шалгаруулалтыг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дотор Гүйцэтгэх захирал болон зөвлөлийн гишүүд, холбогдох баримт бичигтэй танилцан ярилцлагын аргаар шийдвэрлэнэ.
Шаардлага гарвал 2 дахь шатанд ур чадварын шалгаруулалтыг зохион байгуулна.
Хаяг: Аймгийн засаг даргын тамгын газрын зүүн талд байрлах “SB” төвийн 4-н давхарт
Харилцах утас: 88010238
“Хөвсгөл дулааны станц” ТӨХК
Сэтгэгдэл бичих