Осол гэмтлийн улмаас нас барсан 6 тохиолдол бүртгэгджээ
2022-06-03 16:17:36, 2457

Сурагчдын амралт эхэлж байгаа учраас бага насны хүүхдүүдийг болзошгүй эрсдэл, осол гэмтлээс сэргийлэх хэрэгтэйг Хөвсгөл аймгийн ЭМГ-аас анхааруулж байна.

Хөвсгөл аймагт  2021 онд осол гэмтлийн улмаас 0-18 насны хүүхдийн нас баралт 15 тохиолдол бүртгэгдсэн бол он гарсаар 6 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал зам тээврийн ослын улмаас нэг, орноосоо унаж нэг, амиа хорлосон хоёр,  усанд живж нэг, юманд цохиулж нас барсан нэг тохиолдол тус тус бүртгэгджээ. Мөн он гарсаар 0-18 насны хүүхдийн 112 өвчлөл бүртгэгдсэний дотор зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, хүчирхийлэл хамгийн их тохиолдол байна. Иймээс аялал зугаалгаар явахдаа бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, бага насны хүүхдийн дэргэд архидан согтуурахгүй байх, гэртээ харах хүнгүй үлдээхгүй байхыг эцэг эхчүүдэд ЭМГ-ын мэргэжилтэн Т.Хөвсгөл зөвлөж байлаа.

Б.Тэнгэр

 



Осол гэмтлийн улмаас нас барсан 6 тохиолдол бүртгэгджээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-09 19:43:15
    ??????: титэм сургуулийн багшид авлига өгсөн гэж хэл ам хийгээд бгаа авгай 4 замд сормуус хийгээд бга балиар новш бнлээ шдээ
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2022-06-05 22:50:22
    ????? : Хүүхдийн байгууллага уралдаан, сургалт хийсэн нэр зүүж мөнгө угаадаг, яг хүүхэд гэр бүл залуучуудад хүрч ажиллаж баыгаа юм ббайхгүй байж хамгийн сайн ажилласан гээ шагнал аваад байдаг амаараа ажил хиыдэг дарга нар олширлоо Хөвсгөлд сүйрэл мөхөл рүү явж бна