Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэд голын эрэг дагуу амарч зугаалж яваад голын усанд осолдож амь насаа алдах тохиолдол гарч буй учраас усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж, сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна. Баяр наадмын үеэр тус аймгийн Бүрэнтогтох сумын Баянхошуу багийн Далангийн-Ам гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 52 км-т, сумын төвд иргэн О Мөрөн голын усанд живж амь насаа алдсан байна. Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарахыг анхааруулав. Мөн гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Б.Гантуяа
| Мөрөн голын усанд осолджээ |
Хүрэн баавгайтай холбоотой 144 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 2026-10-22 15:43:33
Дүрслэх урлагийн багш нар дадлагаараа Жаргалант сумын сургуулийн орчныг шинэчиллээ 2026-10-20 14:31:40
Монгол Улсын төрийн дуулал Чингүнжавын талбайд эгшиглэв 2026-10-20 13:40:15
Түлш шатахуун, тэсрэх материалын хомсдол Могойн гол ХК-ийн нүүрс олборлолтын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн байна 2026-10-19 17:35:27
Нярайн скринингээр төрөлхийн эмгэгийг эрт илрүүлнэ 2026-10-19 17:25:31
Сэтгэгдэл бичих