Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Б.Дэлгэрмөрөн наймдугаар сард БНСВУ-д болох IMC олон улсын математикийн олимпиадад оролцох эрх авсан байна.
Тус олимпиадад 5 тивийн шилдгүүд оролцох бөгөөд Монгол Улсаас 16 сурагч оролцохоор шигшээ багт шалгарчээ. Б.Дэлгэрмөрөн 6 дугаар ангиасаа Ч.Баянбат багшийн удирдлага дор математикийн хичээлийг гүнзгийрүүлэн сурч эхэлснээс хойш олон амжилт гаргасан байна.
Тухайлбал, 2024 онд БНЭУ-д болсон IMC олон улсын математикийн олимпиадад хувийн төрөлд оролцож тусгай байр, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн байна.
Мөн энэ онд Баянхонгор аймагт болсон аймгуудын математикийн уралдаанд 2 ангилалд дэвшин орж түрүүлсэн байна.
Мөн математикийн хичээлээр энэ онд Хөвсгөл аймагт зохион байгуулсан улсын олимпиадын 2-ын даваанд алт, 3-ын даваанд алт, улсын олимпиадад хүрэл медаль хүртжээ.
Цаашид математикийн хичээлээ гүнзгийрүүлэн судалж математикийн багш мэргэжилтэй болно гэдгийг Б.Дэлгэрмөрөн ярилаа.
Б.Ганаа
| Сурагч Б.Дэлгэрмөрөн IMC олон улсын математикийн олимпиадад оролцоно |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих