1960 оноос хойш ашиглагдаж буй Мөрөн сумын хогийн цэгийг ландфилл аргаар дарж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ.
Тус ажлын гүйцэтгэгчээр Улаанбаатар хотын “Элемент медикалл” ХХК тендерт шалгарч, ажилдаа орсон байна.
Төслийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээг “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хог хаягдлын зөвлөх С.Аригуун хариуцан гүйцэтгэж байгаа бөгөөд гүйцэтгэгч байгууллага болон аймгийн ажлын хэсэгтэй хамтран хяналт тавьж байна.
Хамгийн гол нь шинэ газар хөндөхгүйгээр, одоо ашиглаж буй талбайд зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хог хүлээн авах шинэ талбай бий болгоно гэдгийг хог хаягдлын зөвлөх С.Аригуун ярилаа.

Мөрөн сумын төвлөрсөн хогийн цэг 170 орчим га талбайд тархаж сүүлийн үед хог хаягдлын цэг тэлсээр Дэлгэрмөрөн гол болон Мөрөн сумын 13-р багийн айл өрхүүдтэй ойртсон байна.
Мөрөн хотын иргэдийн хогийн цэг салхины доод талд байрлах Элстийн ар хэмээх ууланд байрладаг боловч хогийн цэг он удаан жил дороосоо шаталт явагдсаны улмаас шатаж өөрөөсөө хорт хий ялгаруулж иргэдийг хордуулсаар байгаа юм.
Хог шатаж буй утаанаас хүний биед 10-20 жилийн турш байж чадах хорт бодис ялгардаг бөгөөд энэ нь хорт хавдар ургийн гажиг үүсгэдэг гэдгийг эрдэмтэд нотолжээ.
Б.Тамираа
| Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ |
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих