НҮБ-ын Хүүхдийн сангийн баг ажиллаж байна
2026-03-26 10:21:16, 53

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүдийн баг Хөвсгөл аймагт ажиллаж, хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийг дэмжих чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Машбат болон холбогдох агентлаг, хэлтсийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох асуудлаар санал солилцлоо.

Тус баг хүүхдэд чиглэсэн орон нутгийн төсөвлөлтийн хэрэгжилттэй танилцаж, баримтжуулах,  хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажиллан холбогдох мэдээлэл цуглуулах,  Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжиж буй өсвөр үеийнхний нөлөөллийн төслүүдтэй танилцаж, видео ярилцлага, зураг авалт хийх юм байна.

Усан хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай танилцаж,  хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар болон аймгийн Хүүхдийн зөвлөлтэй уулзалт зохион байгуулах, сургуулийн хоолны хөтөлбөрийн санхүүжилтийн өнөөгийн байдалд үнэлгээ хийх,  хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн үйл ажиллагаатай танилцана.  

Мөн ажлын баг Рэнчинлхүмбэ, Хатгал, Цагаан-Үүр сумдад ажиллаж, тухайн сумдын сургуулиудад хэрэгжиж буй өсвөр үеийнхний нөлөөллийн төслийн хэрэгжилтийг баримтжуулах, видео ярилцлага, зураг авалт хийхийн зэрэгцээ усан хангамж, ариун цэврийн байгууламжийн нөхцөл байдалтай танилцан, холбогдох судалгаа, баримтжуулалтын ажлыг гүйцэтгэн ажиллах  юм байна.

Ажлын багийн бүрэлдэхүүнд Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Амараа, УХАЦЭА-ны ахлах мэргэжилтэн Н.Батнасан, Нийгмийн бодлогын ахлах мэргэжилтэн Б.Мөнхтуул, Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн Д.Ариунзаяа, Өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болорчимэг нар ажиллаж байна.

 

Б.Тамираа 

 

 

 

 



НҮБ-ын Хүүхдийн сангийн баг ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0