Хүрэл тогоог Төв музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө
2026-03-20 14:39:58, 224

Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрээс олдсон, төмрийн түрүү үеийн сүүлч болон Хүннүгийн эхэн үед хамаарах “Хүрэл тогоо” олдворыг Хөвсгөл аймгийн Тагнуулын хэлтэс, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран аймгийн Төв музейн сан хөмрөгт албан ёсоор хүлээлгэн өглөө.

 

Тус тогоог хүрлээр цутгаж хийсэн бөгөөд зориулалтын тухайд судлаачид янз бүрээр тайлбарладаг, хийц хэлбэр зэргээрээ Монгол нутгаас олдож буй эртний өвөрмөц онцлогтой чухал археологийн олдвор юм хэмээн тодорхойлсон байна.

Төв музей Хөвсгөл аймгийн түүх, угсаатны зүй, шашин, археологи, урлаг, уран сайхан, байгалийн ач холбогдол бүхий 4000 орчим үзмэртэй.

Нийт цуглуулгын 40 орчим хувийг байнгын үзүүллэгийн гурван танхимд дэглэн олон нийтэд соёлын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн судалгааны байгууллагуудтай хамтран ном, бүтээл хэвлүүлэх, судалгаа шинжилгээ хийх, музейн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ түр болон нүүдлийн үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж байна.

Б.Тамираа

 



Хүрэл тогоог Төв музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0