Холоос ой мод мэт харагдах “Ганжир чулуу”
2026-03-20 14:17:51, 153

Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын төвөөс 45 км зайд, Халхан уулын зүүн урд талд “Ганжир чулуу” байгалийн үзэсгэлэнт чулуунууд оршдог.

Сүүлийн үед  гадаад, дотоодын аялагч нар зорин очиж сонирхон зургаа авхуулдаг болжээ.

"Ганжир чулуу" нь баганадсан мэт сүндэрлэх, хэлбэр, хэмжээгээрээ ижил, чулуужсан ой модыг санагдуулам өвөрмөц чулуунууд юм.

Тодруулбал, 1.5 метр радиустай талбайд 8-15 метр өндөртэй босоо чулуунууд байрлаж, холоос чулуужсан ой мод шиг харагддаг. 

Б.Тамираа



Холоос ой мод мэт харагдах “Ганжир чулуу”

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0