Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа
2025-10-31 17:41:08, 176

Хөвсгөл аймаг мал сүргийн тоо толгойгоор улсад тэргүүлдэг. Гэвч хаврын улиралд иргэд Улаанбаатар хотын иргэдээс үнэтэй мах худалдан авдаг.

Энэ нь малчид өөрсдийн гар дээрээс мах худалдан борлуулах цэггүй тул ченжүүдэд өгч үнэ нэмэгдэн худалддагттай холбоотой.

Өнөөдөр Мөрөн суманд хувийн хөрөнгө оруулалтаар "Малчдын гар дээрээс мах худалдах цэг" байгуулан ашиглалтад орууллаа.

Малчид өөрийн тамга буюу малын гарал үүслийн бичигтэйгээ ирж махаа борлуулах боломж бүрдлээ.

Нэг бог малаас 8000, бод малаас 30000 төгрөг төлөөд стандартын шаардлага хангасан орчинд малчид махаа борлуулж байна.

Тус төвийг ашиглалтад оруулснаар малчид өдөр бүр өөрийн гар дээрээс махаа худалдах, иргэд хямд үнэтэй мах худалдан авах зэрэг ач холбогдолтой юм.

Өнөөдөр тус төвд үхрийн мах 1 кг нь 13500, адууны мах 1 кг нь 9000 төгрөгөөр худалдаж байна.

Б.Тамираа 

 

 



Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0