Л.Төмөрбаатар "Түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана" гэв
2025-04-15 02:48:29, 1557

Мөрөн сумын Шинэ Мөрөн  худалдааны төвд гал  түймэр гарсантай холбогдуулан Аймгийн Онцгой комиссын шуурхай 4-р хуралдаан боллоо.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар галын аюулд өртсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад харамсаж байгаагаа илэрхийлээд түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана гэдгийг хэллээ.

Тус хуралдаанаар гал гарсан  шалтгаан нөхцөлийг тогтоох, түрээслэгч иргэд болон компанид учирсан хохирлыг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Засаг даргын орлогч Ц.Гансүхээр ахлуулан байгууллаа.

Тус төвд 260 гаруй иргэд түрээсээр хүнс, бараа, гоо сайхан, бэлэн хувцас гэсэн төрлүүдээр үйлчилгээ үзүүлж байжээ.

Б.Ганаа

 

 

 

 



Л.Төмөрбаатар "Түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулахад онцгой анхаарч ажиллана" гэв

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0