Малчдын зөвлөгөөнийг бүх суманд зохион байгуулна
2025-04-08 16:02:42, 448

Хөвсгөл аймгийн малчдад төрийн бодлого шийдвэрийг таниулах, сурталчлах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэх, бэлчээр ашиглалтыг зөв төлөвлөх зорилготой малчдын зөвлөгөөнийг бүх суманд энэ сарын 13-21-ний өдрүүдэд зохион байгуулна.

Энэ үеэр бэлчээр, тэжээлийн нөөц ашиглалт, хамгаалалт, малын үржил селекцийн ажлыг оновчтой зохион байгуулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх боломж, хоршооны малчдын давуу тал хөгжил, хамтын хөдөлмөрийн үр шимийн талаар ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн их сургуулийн багш нар мэдээ, мэдээлэл зөвлөгөөг өгнө.

Мөн малчдын өмнө тулгамдаж буй асуудлыг сонсож цаашдын бодлого шийдвэртээ тусган ажиллана гэдгийг Хөвсгөл аймгийн засаг даргын орлогч Ц.Гансүх мэдээллээ.

Хөвсгөл аймгийн хэмжээнд 20081 малчин өрхөд 5,1 сая толгой мал хаваржиж байна.

Б.Ганаа



Малчдын зөвлөгөөнийг бүх суманд зохион байгуулна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2025-04-08 16:29:58
    Зочин: Tsag uye oloogui zuwluguun bn Id mal tulluj bhad ymar zaw bhuudee