Герман улстай хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2025-04-08 15:45:13, 255

Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн ХБНГУ-ын Барут хот, Япон Улс, БНХАУ-ын Дань дун хот, ОХУ-ын Эрхүү хот, БНСУ-ын Тэжон хоттой хамтын ажиллагааг эхлүүлэн боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж байна.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хэльмут Рудольф Кулитцийг хүлээн авч уулзлаа.

Засаг дарга Л.Төмөрбаатар Мөрөн сум ХБНГУ-ын Барут Марк хоттой 2011 оноос хойш эдийн засаг, байгаль орчин, боловсролын салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо.

Элчин сайд Хэльмут Рудольф Кулитц, Хөвсгөл аймагт анх удаа айлчилж байна. Хөвсгөл нутгийн байгалийн үзэсгэлэн, уламжлалт соёл, монгол ахуй Герман улс төдийгүй бүс нутгийн иргэд, жуулчдын сонирхлыг ихэд татаж байдаг. Цаашид Хөвсгөл аймагт экосистемийн тэнцвэрт байдлыг ханган ажиллах талаар хамтран ажиллах саналаа хэллээ.

Уулзалтын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлж байгаль орчны тэнцвэртэй байдлыг хангах, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

Б.Ганаа

 



Герман улстай хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0