Хөвсгөл аймагт коронавируст халдвар өнгөрсөн шөнө Мөрөн сумын шинэ голомтоос дахин 2 нэмэгдэж, батлагдсан нийт тохиолдол 21 боллоо гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.
Тодруулбал, өчигдөр халдвар илэрсэн иргэнтэй хамт Улаанбаатар хотоос ирсэн 1 иргэн, тухайн иргэдийн Мөрөн суманд ирсэн айлын 1 иргэнээс тус тус халдвар илэрсэн байна. Харин Цэцэрлэг сумын ойрын болон дам хавьтлуудаас халдвар илрээгүй байна. Мөрөн суманд халдвар илэрсэн 4 иргэний ойрын хавтал 25, дам хавьтал 92 хүн бүртгэгдсэн бөгөөд 3 дугаар сарын 27-ны дотор PCR шинжилгээг хийж дуусгахаар ажиллаж байгаа аж.
Хөвсгөлд коронавирүст халдвар 2 нэмэгдэж нийт халдвар 21 боллоо |