Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Монгол Ардын намаас 41 нэр дэвшигч, Ардчилсан намаас 41 нэр дэвшигч, Монгол Ардын Хувьсгалт намаас 8 нэр дэвшигч, бие дааж 5 нэр дэвшигч нийт 95 нэр дэвшигч оролцохоор нэр дэвшигчийн үнэмлэхээ өнөөдөр гардан авлаа.


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 4 нам нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж нийт 4 намаас 92 иргэн, бие даан нэр дэвшихээр 5 иргэн холбогдох баримт бичгээ ирүүлсэн байна. Аймгийн сонгуулийн хороо нягтлан шалгаж 9 дүгээр сарын 14,16-ны өдөр 85 нэр дэвшигчийг бүртгэж, 12 нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, баримт бичиг дутуу ирүүлсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан байна. Эдгээр 12 иргэнээс Ардчилсан намаас нэр дэвшсэн 5, Монгол Ардын Хувьсгалт намаас нэр дэвшсэн 5, Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намаас нэр дэвшсэн 1, бие даан нэр дэвшигч 1 иргэнийг тус тус нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, Ардчилсан намын 5, Монгол Ардын Хувьсгалт намын 4, 1 бие даан нэр дэвшигч зөрчлөө арилгаж, дахин бүртгүүлэх хүсэлтээ ирүүлснийг нягтлан шалгаж нэр дэвшигчээр бүртгэсэн байна.





Б.Ганаа
| Хөвсгөл аймгийн ИТХ-ын сонгуульд 95 нэр дэвшигч өрсөлдөхөөр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа |
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07