Хөвсгөл аймагт аймаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахаар нийт 1557 төрийн албан хаагч ажиллаж байна. Тус аймгийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд 23 сумын сонгуулийн хороог 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Мөн 23 сумын сонгуулийн хороонд 147 төрийн албан хаагч, хэсгийн хороонд 982 төрийн албан хаагч, аймгийн сонгуулийн хорооны дэргэдэх мэдээлэл технологийн багийн дарга, 4 гишүүн, 130 хэсгийн хороонд 154 мэдээлэл технологийн даамал, 130 иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, 130 цагдаагийн албан хаагч нийт 1557 төрийн албан хаагч ажиллаж байна. Аймгийн сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд сонгуулийн тухай хуулийн дагуу сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан, төрийн албанд жинхлэн томилогдсон, сонгуулийн байгууллагад 6-аас дээш удаа ажилласан, дадлага туршлагатай төрийн захиргааны албан хаагчид ажиллаж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Сонгуулийн хорооны дарга Х.Ган-Очир мэдээллээ.
Б.Гантуяа
| Хөвсгөл аймагт 1557 төрийн албан хаагч орон нутгийн сонгуулийг зохион байгуулна | 
			  Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18 
 
                
    
			  Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08 
 
                
    
			  Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49 
 
                
    
			  Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39 
 
                
    
			  Itgeltugs Erdenebat    Environmental work 2025-10-29 15:01:17 
 
                
    
			  Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16 
 
                
    
			  Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12 
 
                
    
			  Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07