Хөвсгөл аймгийн Жаргалант суманд цас их орсны улмаас хаваржилт хүндэрч бог мал 10 хоног бэлчээрт гараагүй байна гэдгийг Засаг дарга Ц.Бямбажав мэдээллээ. Тус суманд энэ сарын 5-аас хойш 4 удаа их хэмжээний цас орж нийт нутгаар бог мал бэлчээрлэх боломжгүй цастай, гуу жалгандаа 1 метр 10 см цастай байна. Сүүлийн өдрүүдэд малын хорогдол нэмэгдэж 4000 гаруй толгой мал хорогдоод байна. Хаваржилт хүндэрч байгаа тул сумын удирдлагууд Увс аймгаас 2500 ширхэг пресс, Улаанбаатар хотоос 1000 ширхэг пресс авчирсан боловч дуусаж байгаа гэнэ. Цаашид дахин цас орвол зуд болох эрсдэл өндөр байгаа ажээ.
Б.Туяа
Жаргалант суманд хаваржилт хүндэрч бог мал 10 хоног бэлчээрт гараагүй байна |