Д.Дуламсүрэн: Жуулчны баазуудын үнэ нэмэгдээгүй
2023-06-28 17:26:26, 1010

 Монгол орны хойморт орших Хөвсгөл нуурыг үзэх гэж зорин ирдэг  гадаад, дотоодын аялагч иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байна.

Сүүлийн үед Хөвсгөл нуур орчмын жуулчны баазуудын үнэ ханш эрс нэмэгдсэн тухай мэдээлэл цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Гэвч жуулчны баазуудын үнэ ханш нэмэгдээгүй гэдгийг Хөвсгөл аймгийн БОАЖГ-ын аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн Д.Дуламсүрэн хэллээ. 

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Хатгалд өөрснөө хоолоо хийж идэх боломжтой гэр, байшин хоногийн 130,00-200,000 төгрөг,  гэр буудлууд 60,000-80,000 төгрөг, отоглох цэгт майхан барихад 10,000 төгрөгийн үнэтэй байна.

Үйлчилгээ, байршлаасаа хамаарч өглөөний цай, өдөр, оройн хоол багтсан бол 120,000-180,000 төгрөг байна.

Мөн 4 улирлын турш үйл ажиллагаа явуулдаг гадаадын иргэд ихэвчлэн ирж үйлчлүүлдэг өндөр зэрэглэлийн бассейн саунтай  280,000-350,000 төгрөгийн үнэтэй 4-5 жуулчны бааз байдаг. Эдгээртэй бусад баазууд, буудлуудыг адил үзэж болохгүй”  гэдгийг хэлж байлаа.

Хөвсгөл аймагт аялал жуулчлалын салбарт 4000 орчим иргэн ажиллаж, нэг ээлждээ 9000 орчим жуулчин хүлээн хүчин чадалтай нийт 100 жуулчны бааз, 150 гэр буудал, үйл ажиллагаа явуулж байна.

Аялал жуулчлалын баазууд ихэвчлэн улирлын чанартай буюу 6-8 сард  үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ид ачааллын үед 50-60 мянган жуулчин  ирдэг ажээ.   

Б.Ганаа

Д.Дуламсүрэн: Жуулчны баазуудын үнэ нэмэгдээгүй

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-29 19:37:02
    ?????? ???????: Хүнээр нь тооцоо хийнэ гэж байналээ шүү. 5 бүлтэй айл дор хаяж 700р 1 хонох юм билээ. Заа яахав тэгье гэхэд 150к үнэтэй зочид буудлын дайтай үйлчилгээ үзүүлдэг үү гэвэл үгүй. 00 нь ой гутам заваан, гэр байшин нь архи тамхины нэвширсэн оооог. Үнэхээр заваан. Бас усны түвшин нэмэгдээр модон жорлонлуу ус орж ч байх шиг. Үнэхээр муухай санагдсан. Бузар хүмүүс юмаа гэж бодсон /үйлийн үрээс айдаггүй юм байхдаа/ Бас Хатгал орох замд байх ширүүн урсгалтай гол дээгүүр гарам, гүүр барих бодолгүй өдий болсон гэхээр арай л сэтгэлгүй арчаагүй хүмүүс юм аа та нар. Үнэхээр ахиж зүглэмгүй муухай. Би байгал ээжийг муулаагүй шүү. Байгалийг өт хорхой шиг хүмүүсийг хэллээ.
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-29 19:36:57

  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-29 11:27:11
    Зочин: Хөвсгөлд аялал жуулчлал ер хөгжөөгүй, далай үзэх гэж очдог, үйлчилгээ муу стандартгүй хэдэн эсгий гэр, чийгтэй байшингууд, ажлаа өөр өнцгөөс харж сайн хий, фэйсээр хов хэрүүл хийж байхаар, гадаадын туршлага судал, нэвтрүүл, шинийг санаачилж хий, юм үз нүд тайл,
  • Сэтггэгдэл үлдээсэн: 2023-06-28 18:08:47
    Munkh: Гэр буудалаа сайжруулах талд дээр ч анхаарахгүй болч дусаал гоожсон яажгий ортой гэрүүд 120 -130 гэж солиорч байсан шүү ноднин жил 60-80 гэр буудал байхгүй худал хэлхээ болиул яасан юм