Манайх ам бүл тавуулаа. Яг гарын таван хуруу шиг. Бид аз жаргалаар дүүрэн амьдардаг. Аав ээжтэйгээ бид амралтын өдоүүдээр агаар салхинд гарч байгалийн сайханд аялж, ургамал амьтан, усны шувууд, цэцэг навчсыг тухай олон зүйлыг мэдэж авдаг. Мөн хөдөө явж хонь малтай ойр байж хурга ишиг, үхэр тугал ялгаж сурсан. Гэр бүлээрээ хамт байх маш сайхан. Өхөөрдөм хөөрхөн хоёр дүү маань надтай өдөр бүр хамт эвтэй сайхан тоглодог. Би айлын том хүү учраас дүү нартаа дугуй унахыг аав, ээждээ хэрхэн туслахыг зааж өгдөг. Ээж маань цаг ямагт биднийг хайрлаж халамжлан, зогсоо зайгүй ажилладаг ч нэг ч удаа бидэнд ядарлаа гэж хэлдэггүй ээждээ би хязгааргүй их хайртай. Миний аав их ухаалаг, тайван, бас ажилсаг болохоор би ааваараа дандаа бахархадаг.
Нэг удаа бид ээлжит аялалдаа явж байлаа. Уулын орой руу явж байхдаа бид нар амраад авч явсан хиам талхаа мартаад явчихсан байсан. Гэтэл бид нар буцаад буугааад явж байтал замд хиам талх тааралдсан. Гэтэл аав энэ юун хиам талх вэ? гэтэл хиамыг нь шаазгай биднийг авах нь гэж бодоод олсон олзоо бушуухан аваад нисээд явчихсан. Бид шаазгайг харж байгаад бүгд чангаар инээлдэж билээ. Одоо ч бид аялалаар явахдаа шаазгай хиамны тухай дурсамжаа үргэлж яриад хөгжилддөг юм. Халуун дулаан гэр бүлд өснө гэдэг хамгийн том аз жаргал билээ.
Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 3в ангийн сурагч О.Ням-Эрдэнэ
Миний гэр бүл миний бахархал |
|
Сэтгэгдэл бичих