ИТХ-ын ээлжит XIII хуралдаан эхэллээ
2026-04-15 12:46:13, 376

Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаан эхэллээ. Хуралдаанд оролцох 41 төлөөлөгчөөс  25 төлөөлөгч хүрэлцэн ирж  73 хувийн ирцтэй эхэллээ.

Тодруулбал 5 төлөөлөлөгч цахимаар, 5 төлөөлөгч чөлөө авч, 6 төлөөлөгч хуралдаанаа тасалсан  байна. 

Хуралдаанаар аймгийн баяр наадам зохион байгуулах комисс байгуулах тухай, аймгийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, цэргийн  албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг батлах тухай, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс шинэчлэн тогтоох тухай, Улаан-Уул сумын “Дэлгэрхаан уул”-ыг аймгийн тахилгат болгох тухай, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих орон нутгийн тусгай сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын 2025 оны  хэрэгжилтийн тайланг хэлэлцэнэ.

Мөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай,  Орон нутгийн өмчит  компаниудын дүрэмд өөрчлөлт оруулах тухай,  "Могойн гол" ХК-ийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан зэрэг 13 асуудлуудыг өнөөдөр хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

 

Б.Тамираа 



ИТХ-ын ээлжит XIII хуралдаан эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0