Монгол Улсын Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилгоор “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна.
Хөвсгөл аймагт санал асуулгыг хэрхэн зохион байгуулж, хэдэн өрх оролцож байгаа талаар Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Алтанцэцэгээс тодрууллаа.
Хөвсгөл аймгийн хэмжээнд санал асуулгын нэгдүгээр шатанд 5 сумын 60 иргэн хамрагдана. Тодруулбал Рэнчилхүмбэ, Цагаан-Уул, Баянзүрх, Жаргалант, Мөрөн сумын 60 иргэн санамсаргүй түүврийн аргаар сонгогдон судалгаанд оролцож байна.
Өнөөдрийн байдлаар 60 хүнээс 39 хүн хамрагдаж 65 хувьтай үргэлжилж байна.
Судалгаанд оролцсон иргэдээс 2 дахь шатны судалгаанд 27 иргэн оролцоно гэж хариулсан байна. Энэ удаагийн судалгаан ихэвчлэн 50-64 насны иргэд сонгогдсон байна.
Хөдөө орон нутгийн иргэд судалгаанд хамрагдаж дуусаж байгаа бол Мөрөн сумын иргэдийн хувьд утас нь холбогдохгүй, дугаар болон хаягаа сольсон зэрэг асуудал гарч байна. Судалгаанд Статистикийн хэлтсийн мэргэшсэн хоёр судлаач ажиллаж байна гэж хэллээ.
Б.Тамираа
| "Монгол хүн-Баялгийнхаа эзэн" Зөвлөлдөх санал асуулга 65 хувьтай үргэлжилж байна |
Сэтгэгдэл бичих