“Хүмүүн бичиг” сонины уншлагын цагтай болжээ
2023-10-25 17:05:19, 344

МУСГЗ Д.Сүрэнжавын нэрэмжит Хөвсгөл аймгийн Нийтийн номын сангийн хамт олон хос бичигтэн болох зорилт дэвшүүлж долоо хоног бүрийн мягмар, лхагва гарагт өглөө бүр “Уншингаа суралцъя” уриан дор “Хүмүүн бичиг” сониныг уншдаг уншлагын цагтай  болжээ.

Уншлагын цагаар монгол бичгийн зөв бичих дүрмээс суралцаж уншлагын хурдаа ахиулах зорилготой гэдгийг Нийтийн номын сангийн эрхлэгч Э.Даваачулуун хэлж байлаа.

 

Тус номын сан нь жилдээ хандив болон төсвийн хөрөнгө оруулалтаар 600 орчим ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр сан хөмрөгөө баяжуулдаг аж.

Жилдээ 34000 иргэдэд 52000 орчим ном, хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

Мөн соёл олон нийтийн ажлыг тогтмол зохион байгуулж жилд дунджаар 30 төрлийн ажилд 15000 гаруй иргэд оролцдог ажээ.

Б.Ганаа



“Хүмүүн бичиг” сонины уншлагын цагтай болжээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0