Хөвсгөл аймгийн ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран бүжгийн урлагаар дамжуулан хүүхэд өсвөр үеийнхний бие бялдар, гоо зүйн хүмүүжил төлөвшилд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор Хөвсгөлийн давалгаа төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд 6 угсаатны бие биелгээ цоморлиг бүжгийг тус аймгийн 22 сумын 21467 хүүхэд сурч өнөөдөр нэгэн зэрэг биелэв. Тус бүжгийг аймгийн хөгжимт драмын театрын бүжигчид сум бүрт очиж заан сургасан байна. Ийнхүү төсөл амжилттай хэрэгжиж хүүхэд бүр олон ястны өлгий болсон хоймор нутгийнхаа 6 угсаатны бие биелгээ цоморлиг бүжгийг хэрхэн сурснаа нэг цагт нэг зэрэг үзүүллээ.
Б.Туяа
Хөвсгөлийн аймгийн 21467 сурагч зэрэг биелэв |
|
Сэтгэгдэл бичих