Цаатан фестивальд 2000 гаруй иргэн оролцлоо
2019-07-13 11:27:30, 1046
Хөвсгөл нутгийнхаа аялал жуулчлалын цар хүрээг өргөтгөх, цаатан иргэдийн соёлыг дэлхий нийтэд таниулах, сурталчлах зорилгоор жил бүр уламжлал болон зохион байгуулдаг "Цаатан фестиваль-2019" наадам "Далай тур" жуулчны баазад болов.  
 
Тус наадамд Япон, Солонгос, Хятад, Америк зэрэг орны 800 гаруй гадаад иргэн, Монголын 1200 иргэн нийт 2000 гаруй иргэд Хөвсгөл нуурын хөвөөнд цаан сүргийн аж амьдралтай танилцан, тэмцээн уралдаанд оролцон хамтдаа тоглож наадав. Энэ жилийн хувьд тус наадамд БНСУ-ын Тэжон хотын Со-гу дүүргийн 10 гаруй уран бүтээлчид оролцож үндэснийхээ дуу хөгжмийг болон монгол уран бүтээлээс толилуулсан нь онцлог үйл ажиллагаа байлаа.
 
 
 
Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болох цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын эвентийг шинээр бий болгох зорилгоор 15 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.
 
 
Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцах, сумо  бөх, хурдан морины уралдаан, галын наадам, бөөгийн ёс заншил зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болж гадаад, дотоодын аялагч жуулчин иргэд өргөнөөр оролцлоо.
 
Б.Гантуяа 


Цаатан фестивальд 2000 гаруй иргэн оролцлоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0