ХӨВСГӨЛ АЙМГИЙН 50 МЯНГАН ГА-Д ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО УСТГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2018-05-26 22:13:18, 652

Хөвсгөл аймгийн хэмжээнд жил бүрийн хавар, намрын арга хэмжээгээр голомт бүхий Бүрэнтогтох, Цагаан-Уул, Цэцэрлэг, Жаргалант, Шинэ-Идэр сумуудын 40 мянган га талбайд бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулдаг байсан бол энэ жилээс Баянзүрх сум нэмэгджээ.
Энэ хавар дээрх сумдын 50 мянган га-д үлийн цагаан оготно устгалын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалт 80 сая төгрөгөөр хийж байна. Тус аймгийн Жаргалант сумын 5000 га, Бүрэнтогтох сумын 80 мянган га, Баянзүрх сумын 2000 га талбай болон Цэцэрлэг сумын нийт нутгийн 50 гаруй хувь, Цагаан-Уул сумын нийт нутгийн 45 орчим хувьд нь үлийн цагаан оготно тархсан байна. Устгалын ажлыг малчид иргэдтэй хамтран утах, ус цутгах, хавх тавих, шувуу болон амьтанд суух газар бэлтгэж өгөх зэрэг олон аргаар хийж байгаа гэнэ.
"Нэг үлийн цагаан оготно жилд 6 төрдөг, гарсан төл нь 21 хоногийн дараа үржилд ордог, нэг төрөхдөө 6-14 зулзага гаргадаг учраас маш хурдан үрждэг амьтан тул устгалын ажлыг жил бүр үр дүнтэй хийх шаардлагатай байна" гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн С.Тогтохбаяр мэдээллээ.



ХӨВСГӨЛ АЙМГИЙН 50 МЯНГАН ГА-Д ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО УСТГАХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0