Хүүхдийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ
2019-12-05 00:14:14, 635

Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчин нэмэгдэж байгаа учраас Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар хүүхдийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн мэргэжлийн эмч нар ажлын өдрүүдэд 18-22 цагт, амралтын өдрүүдэд 14-22 цагийн хооронд хүүхдийн тасагт үзлэг хийж нэмэлтээр ажиллаж байна. Мөн ард иргэдэд хандан олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх, халуун аарц, чацарганы шүүс, сармистай хар шөл зэрэг амаар уух шингэнийг түлхүү хэрэглэх, амны хаалт байнга зүүж хэвших хэрэгтэйг ЭМГ-аас анхаарууллаа.

Б.Ганаа



Хүүхдийн эмч нар уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0