Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баяр наадам хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.
Уралдаанд Завхан аймгийн Алдархаан сумын уяач Г.Лхагвасүрэнгийн хээр түрүүлж, Тариалан сумын уяач А.Бодьхүүгийн хээр аман хүзүүдэж, Цэцэрлэг сумын уяач Л.Пунцагдэлэгийн хүрэн халзан гуравт, Тариалан сумын уяач З.Болдбаатарын хүрэн халзан дөрөвт, Төмөрбулаг сумын уяач Т.Лхагвадоржийн хүрэн айргийн тавд хурдаллаа.
Өнөөдөр сонгомол дунд нас, шүдлэн морьдын уралдаан, шатар, бадминтоны тэмцээн болж үдээс хойш баярын хурал, “Хөх сувдын эгшиглэн”хүндэтгэлийн тоглолт болно.
Б.Ганаа
Хөвсгөлийн наадам Хязаалангийн уралдаанаар эхэллээ |
Сэтгэгдэл бичих