Мөрөн сумын гэрэлтүүлэг асах цагийг хойшлуулав
2020-12-23 21:24:50, 575

Хөвсгөл Эрчим хүч компаниас 17-21 цагийн хооронд иргэдийн цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж байгаа тул Мөрөн сумын гэрэлтүүлгийг асах хугацааг хойшлуулж 21 цаг болголоо. Монгол Улсын Засгийн газрын цахилгааны үнийг тэглэсэн шийдвэр гарснаас хойш иргэдийн  цахилгааны хэрэглээ эрс нэмэгдэж хэт ачааллын улмаас Мөрөн суманд  хэсэгчилсэн хязгаарлалтыг хийж байна. Мөрөн сумын гэрэлтүүлэг оройн 18 цагт асдаг байсан бол хэт ачааллын дараа буюу оройн 21 цагаас асаадаг болжээ. Цахилгааны үнийг тэглэсэн боловч иргэд эрчим хүчийг хэмнэн зохистой хэрэглэхийг Хөвсгөл Эрчим хүч компаниас анхааруулж байлаа.

Б.Туяа 



Мөрөн сумын гэрэлтүүлэг асах цагийг хойшлуулав