Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 3,2 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан 500 хүний суудалтай Соёл спортын өргөө нээлтээ хийж ашиглалтад орлоо. Тус өргөө ашиглалтад орсноор Галт, Шинэ-Идэр, Төмөрбулаг сум болон хөрш хил залгаа Завхан, Архангай аймгийн сумдын иргэдийг оролцуулсан бүсчилсэн арга хэмжээ, урлаг спортын наадам зохион байгуулах боломж бүрдэж байна. Соёл спортын өргөөний нээлтэнд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон аймаг орон нутгийн удирдлагууд оролцож иргэдийн дунд хүчит 64 бөхийн барилдаан, урлаг, спортын арга хэмжээг хил залгаа аймаг сумын иргэдийн дунд зохион байгууллаа.
Б.Амирлан
| Жаргалант суманд 500 хүний суудалтай Соёл спортын өргөө ашиглалтад орлоо |
Сэтгэгдэл бичих