Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан төрийн албан хаагчдын ая тухтай, эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжийг хангах зорилтын хүрээнд улсын төсвийн 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 4 давхар бүхий Мэргэжлийн хяналтын байгууллагын шинэ барилга ашиглалтад орж нээлтээ хийлээ. Тус газрын хамт олон 2003 оноос хойш түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна.

Лаборатори бүхий шинэ байр ашиглалтад орсноор хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ, эрүүл ахуй болон байгаль орчин, хог хаягдал зэргийн шинжилгээт хяналтуудыг тухай бүрт хийх төдийгүй иргэд аж ахуйн нэгжүүд тухтай үйлчлүүлэх, ажилтнуудын ая тухтай ажиллах нөхцөл хангагдаж байгаа юм. Тус байр нь 1296 м кв талбайтай бөгөөд 4 давхартаа лаборатори, 1-3 давхартаа ажлын өрөөнүүд, доороо чийрэгжүүлэлтийн танхим, химийн бодис болон хураагдсан бараа хадгалах зориулалтын агуулахтай юм. Шинэ байрны нээлтэнд Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд, Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч А. Эрдэнэбаатар, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, МХГ-ын анхны албаны дарга Ц.Жамсранжав, Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Лхагвасүрэн, ахмадын төлөөлөл Б.Чулуунбаатар нар оролцлоо.
Б.Гантуяа
| Мэргэжлийн хяналтын газар шинэ байртай боллоо |
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Itgeltugs Erdenebat Environmental work 2025-10-29 15:01:17
Малчид арьс, ширээ түүхий эд бэлтгэлийн анхан шатны баазад нийлүүлж байна 2025-10-29 14:46:16
Хог хаягдлыг цэгцэлж, шаталтыг бүрэн зогсоох ажлыг эхлүүллээ 2025-10-29 14:40:12
Хөвсгөл нуурыг 157 мянга гаруй жуулчин зорин иржээ 2025-10-22 17:01:07
Сэтгэгдэл бичих