Монгол Улсын 2026 оны төсөвт Хатгал-Ханх чиглэлийн 180 км хатуу хучилттай авто замын 8,3 тэрбум төгрөг тусгагдаж, ирэх онд бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Ханх-Хатгал чиглэлийн 180 км авто зам тавьснаар Байгаль нуур, Хөвсгөл нуурыг холбосон аялал жуулчлалын маршрут бий болж, Ханх сум аялал жуулчлалын бүс нутаг болон хөгжиж, эдийн засаг сайжрах боломжтой.
Ханх Мондын боомтоор жилд 30 гаруй мянган иргэн зорчдог бол хатуу хучилттай авто замтай болсноор аялагч иргэдийн тоо 2-3 дахин нэмэгдэнэ.
Мөн Монгол Улс, ОХУ хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах, аялал жуулчлал, үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх боломж бүрдэж, тээвэр ашиглалтын зардлыг бууруулах, түүхий эдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих олон талын ач холбогдолтой юм.
Б.Тамираа
| Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ |
Хатгал-Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил ирэх онд эхэлнэ 2025-11-14 15:39:46
Номын сан "Гэр бүлийн уншлагын танхим"-тай боллоо 2025-11-10 13:09:09
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна 2025-11-04 15:52:26
Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээгдлээ 2025-11-04 13:05:18
Малчдын гар дээрээс мах худалдах цэг байгуулагдлаа 2025-10-31 17:41:08
Согооны илий "гэртээ" буцаж иржээ 2025-10-31 17:22:49
Иргэд жолооны үнэмлэхээ хэвлэн авах киоск машинтай боллоо 2025-10-31 17:14:39
Сэтгэгдэл бичих