ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна
2025-11-04 15:52:26, 56

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте тэргүүтэй баг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтын багийн хамт олон Хөвсгөл аймагт ажиллаж байна.

Тус аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, эрүүл мэндийн салбарын хамт олонтой уулзаж, орон нутгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов.

Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар уулзалтын үеэр ирэх 3 жилийн хугацаанд хүн амын эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бололцоогоор хангах бодлого, зорилтынхоо талаар танилцуулж, цаашид хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх санал дэвшүүлэв.

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте Хөвсгөл аймагт нийгмийн болон сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих, анхан шатны эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, эх хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах, сүрьеэгийн өвчлөлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Тус багийн хамт олон Мөрөн хотод сумдын сэтгэцийн эмч, сургуулийн эмч, нийгмийн ажилтнуудад зориулсан “Сэтгэц, мэдрэл, донтох эмгэгийн тусламж, үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт 3 өдрийн сургалт зохион байгуулж, өрхийн болон сумдын эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах юм.

Б.Тамираа 

 



ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Доктор Сокорро Эскаланте тэргүүтэй баг ажиллаж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0