Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй цахим шилжилттэй холбоотой E-Mongolia төсөл Хөвсгөл аймагт амжилттай хэрэгжиж байна. Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд орон нутгийн хөрөнгө оруулалтаар E-Mongolia портал сайтаас үйлчилгээ авах боломжтой 2 киоск машиныг Улсын бүртгэлийн хэлтэст байршууллаа.

Тус машинаас “E-Mongolia” Төрийн үйлчилгээний цахим системээс 100 гаруй төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй, цаг алдалгүй авах боломжтой юм. Үүнд иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, үндэсний энгийн гадаад паспорт анх удаа авсан лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, регистрийн дугаарын лавлагаа зэрэг 100 гаруй төрлийн үйлчилгээ багтжээ.

Б.Ганаа
| Иргэд 100 гаруй төрлийн үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой |
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих