Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогыг улс орон даяар энэ сарын 1-нээс ирэх сарын 1 хүртэл цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Энэ удаагийн тооллогод 2021 оны 11-р сарын 1-нээс өмнө үүсгэн байгуулсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид toollogo.1212.mn цахим хуудсаар хамрагдаж байна. Хөвсгөл аймагт 2745 аж ахуйн нэгж тооллогод хамрагдахаас 1412 хамрагдаж тооллого 51 хувьтай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу мэдээлж байна. Аж ахуйн нэгж, байгууллагын тооллого нь манай улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрхэлж байгаа ажил, үйлчилгээний чиглэл, байршлыг нь үнэн зөв тогтоож, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нь бодитойгоор тодорхойлох зэрэг улс орны хөгжлийн бодлого, стратегийг төлөвлөхөд гол мэдээллийн бааз суурь болдог ажээ.
Б.Ганаа
| Аж ахуйн нэгж, байгууллагын улсын тооллого 51 хувьтай байна |
Мөрөн суманд 21 МВт хүчин чадал бүхий дулааны станцын өргөтгөл ашиглалтад орлоо 2025-12-19 15:58:08
Дундаж наслалт 3.4 хувиар нэмэгджээ 2025-12-15 16:02:06
Мал тооллого 80 гаруй хувьтай үргэлжилж байна 2025-12-15 14:54:31
Х.Алтанхуягийн “Хийморь” бүтээл оны шилдгээр шалгарлаа 2025-12-11 13:14:29
Улаанбаатараас Хөвсгөл нуур хүртэл автобус тогтмол явна 2025-12-09 14:14:53
Аялал жуулчлалын үеэр үйлчилгээ эрхлэгчид нэг тэрбум төгрөгийн орлого олжээ 2025-12-09 14:12:08
Сэтгэгдэл бичих