Хөвсгөл аймгийн Төв музейд 8 кг жинтэй Монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна. Тус хөө хугийг 1963 онд Гүнд гэдэг хүнээс авсан байна. Хөө хуягний хормой нь 55 см, өндөр нь 63 см юм.
Хөө хуяг нь 5,000-40,000 хүртэл тооны жижиг металл бөгжийг нэг бүрчлэн хэлхэж хийсэн гинжин хуяг юм. Хөө хуяг нь зүсэх, хатгах зэрэг ирт болон үзүүрт зэвсгийн дайралтаас сайн хамгаалдаг байв.
Хуягийн хамгаалалтад түүний хийц тун чухал нөлөөтэй. Хэлхээний нягт их байх тусам жад, илдний үзүүр нэвтрэх нь бага.
Дайны технологи хөгжихийн хэрээр хөө хуягийн хэрэглээ буурсан ч энэ нь бүрэн хэрэглэхээ больсон гэсэн үг биш юм.
Цэргүүд хөө хуягийг ялтсан хуяг дотуур өмсөх байдлаар хэрэглэсээр л байжээ.
Ийм аргаар тэд ялтсан хуягийн суга, хүзүү, салтаа хэсэгт байрлах, хөдөлгөөнд зориулсан завсар зайг хамгаалдаг аж.
21-р зуунд ч хөө хуяг хэрэглэгдсээр л байна. Орчин үед хөө хуяг нь металл байхаа больсон бөгөөд оронд нь мяндас ашиглан урлах болжээ. Энгийн жишээ татвал сум үл нэвтрүүлэх хантааз нь орчин цагийн хөө хуяг юм.
Б.Ганаа
| Төв музейд 8 кг жинтэй Монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна |
Сэтгэгдэл бичих