Жалханз хутагт Данзэнчойжийванчүг Хөвсгөл аймагт морилж байна
2026-02-23 14:24:07, 466

Хаврын эхэн сарын шинийн 6-нд Хөвсгөл аймагт  Жалханз хутагт Данзэнчойжийванчүг морилж байна.

Тэрээр Бүрэнтогтох,  Бүрэнхаан, Цагаан-Уул, Түнэл, Мөрөн хот, Хатгал, Алаг-эрдэнэ сумуудад морилж сүсэгтэн олонтой уулзах юм байна.

Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлан хийдийн хамба лам Д.Хоролбат хэлэхдээ

“Жалханз хутагт нь 1631 оноос хотгойдын “Самади их багш” хэмээн залагдсанаас хойш эдүгээ 9 дүр залагджээ.

Жалханз гэгээний дүрүүд Мөрөн хотын эргэн тойронд дараалан мэндэлсэн гэж хэлж болно.

Тухайлбал YI дүрийн Лувсанчүлтэмчойнбал  (1847-1855 он) Төмөрбулаг сумын Эрчмийн нурууны өмнө  Тал булаг хэмээх газар, YII дүрийн Лувсанжанцан (1856-1873 он) Түнэл сумын Алтгана хэмээх газар, IX дүрийн Билэгдэмбэрэл (1924-1967 он) Түнэл сумын зуны гол Шугуу халзан хэмээх газар мэндэлсэн байдаг.

Жалханзын шавь хошуу нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох болон Цагаан-уул сумын ихэнх, Баянзүрх сумын Агар баг, Арбулаг сумын Хавтгайт, Их уул сумын баг хамарч байсан ба түүний гол хийд болох Жалханзын хүрээ эдүгээ Бүрэнхааны Гурван мод хэмээх газарт байдаг байсан” гэдгийг онцолж байлаа.

Б.Ганаа



Жалханз хутагт Данзэнчойжийванчүг Хөвсгөл аймагт морилж байна

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд khuvsguliinungu.mn хариуцлага хүлээхгүй болно. khuvsguliinungu.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0